Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 23 13:30

“COVID-19” цар тахлын нөлөөгөөр суурь металлуудын эрэлт суларч, үнэ нь буурч байгаа энэ үед төмрийн хүдрийн үнэ өссөөр байна.

Хэдийгээр нийлүүлэлт өөрчлөлтгүй, эрэлт суларсан ч БНХАУ-д үйлдвэрлэл сэргэж байгаа нь үнэд нөлөөлж байна. Тухайлбал: I улиралд гол олборлогчдын нэг “BHP” компанийн гарц өмнөх оны түвшинд тогтвортой байлаа. Мөн үйлдвэрлэлийн салбар, ялангуяа автомашины үйлдвэрлэл зогссоны улмаас АНУ, Европт төмрийн хүдрийн эрэлт энэ жил 10-15 хувиар буурах төлөвтэй байна.

Хэдий тийм боловч Сингапурын биржид төмрийн хүдрийн фьючерс үнэ тонн тутамд 83 ам.долларт харьцангуй өндөр байна. Учир нь далайгаар тээвэрлэдэг төмрийн хүдрийн нийт эрэлтийн 70 хувийг дангаараа бүрдүүлдэг БНХАУ-ын үйлдвэрлэл эргэн сэргэлээ. Энэ нь дэлхийн бусад улсад багасах эрэлтээс илүү жин дарж байгааг “Bloomberg Intelligence” онцолжээ.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ