Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 21 10:00

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр оны эхний улиралд төмөр замын тээврийн орлого жилийн өмнөхөөс долоон хувиар өсжээ. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Хэдий тийм боловч импортын болон дамжин өнгөрөх тээвэртэй харьцуулахад тариф бага учир орлого хараахан төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй байна. Тиймээс компаниуд тухайлбал: “Монголын төмөр зам” ТӨХК тээвэрлэлтийн төлөвлөгөөг биет хэмжээгээр 25 хувиар нэмэгдүүлэхэд хүрчээ.

Үүнээс гадна импортын болон дамжин өнгөрөх тээвэр буурсан гэдгийг “Монголын төмөр зам” ТӨХК мэдээлж байна. Энэ хугацаанд тус компанийн 102 чингэлэг импортын болон дамжин өнгөрөх тээврийн захиалга цуцлагджээ. Ингэснээр 16 тэрбум төгрөгийн орлого тасалдаж, өмнөх оны мөн үеэс 16-18 хувиар буурсан байна.

I улиралд хамгийн ихээр буурсан импортын бүтээгдэхүүнд тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт гол жин дарж байна. Энэ төрлийн импорт 21.4 хувиар буурч, 190.5 сая ам.доллар болжээ. БНХАУ-ын Тяньжинаас орж ирдэг төмөр замын тээвэр энэ хугацаанд түр саатсан нь голлон нөлөөлсөн гэж Гаалийн ерөнхий газар өмнө нь мэдээлж байсан юм.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ