Компанийн стратегийн төлөвлөгөөнд тусгагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал - 2030”-д заасны дагуу эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулахуйц уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилготой “Уул уурхай, дэд бүтцийн сан” /УУДБС/-г үүсгэн байгуулах, улмаар сангийн хөрөнгийг удирдах үйл ажиллагааг зохион байгууллахаар ажиллаж байна.

УУДБС-г байгуулах, түүний хөрөнгийг удирдахдаа олон улсад нэр хүнд, туршлага бүхий банк, санхүүгийн байгууллагаас зөвлөх үйлчилгээ авах бөгөөд урьдчилсан байдлаар 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг олон улсын хөрөнгө оруулагчдаас татахаар төлөвлөж байна.

Энэхүү сангаас мөнгөн урсгал нь нэгэнт бий болсон бор талбарын төслүүд (brownfield projects)-ийг санхүүжүүлэхээс гадна шинэ төслүүд (greenfield projects)-ийг төр, хувийн хэвшлийн түншлэл, төслийн санхүүжилтийн механизмыг ашиглан санхүүжүүлэх болно. Энэхүү санд хөрөнгө оруулалтын амлалт авах ажиллагааг 2019 оноос, боломжит төслүүдийг санхүүжүүлэх ажиллагааг 2020 оноос эхлүүлэхээр төлөвлөөд байна.