Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 20 09:30

"Эдийн засгийн сэргэлтийг нэг улирлаар хойшлуулснаар оны эхний хагаст эдийн засаг агшина. Харин сүүлийн хагаст сайжрах ч 2020 оны оны эдийн засгийн өсөлтийг 1.8 хувь болгож бууруулсан" гэж Төв банкны Мөнгөний бодлогын газар онцоллоо.

Бусад төсөөлөлтэй харьцуулбал Олон Улсын Валютын Сан Монгол Улсын эдийн засгийг энэ онд нэг хувиар агшина гэж сүүлд гаргасан тайландаа төсөөлсөн байна. Азийн хөгжлийн банк мөн өмнөх төсөөллөө бууруулж, 2.1 хувь хүргэсэн юм. Мөнгөний бодлогын хороо дөрөвдүгээр сарын 13-нд хуралдаж, бодлогын хүүгээ нэг нэгж хувиар бууруулж, есөн хувьд хүргэсэн нь сүүлийн 13 жилийн доод түвшин боллоо. Хамгийн сүүлд 2007 онд бодлогын хүүгийн түвшин ийм бага байжээ. Ээлжит бусаар хоёр удаа хуралдаж, тус бүр нэг нэгжээр хүүг бууруулснаар энэ түвшинд хүрсэн юм. “Дотоод эдийн засаг агших эрсдэл үүссэн нь хүүг бууруулах шалтгаан болсон” гэж Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа онцоллоо.

Үүнээс гадна хамгийн сүүлд хүндрэлд орсон хэрэглээний зээлийн хугацааг 12 сараар сунгах боломж олгох шийдвэр гаргасан юм. Энэ шийдвэр нь "Өрхийн хувьд зээлийн эргэн төлөлттэй холбоотой санхүүгийн дарамтыг бууруулах, улмаар хэрэглээний сөрөг “шок”-ийг зөөлрүүлэх байдлаар эдийн засгийн эрэлтийг дэмжих зорилготой" гэж Төв банк үзэж байна.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ