Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 20 15:00

БНХАУ-ын чулуун нүүрс олборлогч 12 компани салбарынхандаа хандан гарцаа одоогийн түвшнээс 10 хувиар бууруулахыг уриаллаа. Шинэ төрлийн “коронавирус”-ийн улмаас чулуун нүүрсний эрэлт буураад байгаа бөгөөд эргээд сэргэх үйл явц нь удаашралтай байна.

Харин нийлүүлэлт богино хугацаанд өмнөх оны мөн үеийн түвшинд хүрч нэмэгдсэн гэж БНХАУ-ын Нүүрсний тээвэр түгээлтийн холбоо мэдэгдээд байгаа юм. БНХАУ-ын Засгийн газар шинэ төрлийн “коронавирус”-ийн тархалтын үед эрчим хүчний нийлүүлэлтийг хангалттай байлгах чиглэл өгсөн учир гуравдугаар сард тус улсад нүүрсний гарц эрс нэмэгджээ. Ийнхүү нийлүүлэлт нэмэгдсэн учир БНХАУ-ын дотоодын зах зээлд эрчим хүчний нүүрсний үнэ буурч, 2016 оноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн байна. Коксжих нүүрсний хувьд ч мөн ялгаагүй үнээ тогтоон барихын тулд тавдугаар сард олборлолтоо багасгах арга хэмжээ авах нь зөв гэсэн уриалга гарчээ.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ