Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 16 11:00

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эдийн засгаа дэмжих нэмэлт багц арга хэмжээ хэрэгжүүлэхээ зарлалаа.

Үүнд 200 тэрбум рубль буюу 2.7 тэрбум ам.долларын татаас багтаж байна. Энэ нь орон нутгийн засаг захиргааны бизнесүүдийг дэмжих үйл ажиллагаанд зориулагдах ажээ. Багц арга хэмжээг жижиг, дунд бизнесүүдэд цалингаа олгоход нь дэмжлэг болох бага хүүтэй зээл олгож, Засгийн газар баталгаа гаргах юм байна. Ялангуяа V, VI сарын цалингийн санхүүжилтэд зориулагдах аж. Тусламжийг ОХУ-д мөрдөгдөж байгаа цалингийн доод хэмжээ буюу 160 ам.доллартой тэнцэх хэмжээгээр олгохоор тооцоолжээ.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ