Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 13 09:00

OPEC-ийн өргөтгөсөн бүлэг газрын тосны гарцаа түүхэнд байгаагүй өндөр хувиар бууруулж, Саудын Араб, ОХУ хоорондын үнийн дайн дуусгавар боллоо.

“OPEC+” болон “Их 20”-ийн орнуудын хооронд олон долоо хоног үргэлжилсэн хэлэлцээ эцэслэгдэж, дэлхийн газрын тосны гарцыг 10 орчим хувь бууруулахаар болсон байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр урьдчилан тохиролцсон энэхүү хэлэлцээрийг Мексик эсэргүүцээд байсан юм. Харин амралтын өдрүүдэд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп талуудтай дипломат яриа явуулж, шийдэлд хүрчээ. Ингэснээр “OPEC+” бүлгийн орнууд газрын тосны өдрийн гарцаа 9.7 сая баррелиар бууруулна.

Харин Мексикийн хувьд ердөө 100 мянган баррелиар танахаар болж байгаа юм. Хэдий тийм боловч шинэ төрлийн “коронавирус”-ийн тархалтын улмаас эрэлт огцом буураад байгаа энэ үед "OPEC+"-ийн хэлэлцээр үнийг хангалттай хэмжээгээр тогтоон барьж чадсангүй. Брент төрлийн газрын тосны үнэ Лондонд 0.2 хувиар буурчээ.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ