АНУ-д цар тахлын улмаас хөл хорио тогтоосноос хойш ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо 17 саяар өссөн байна.

Мужийн Төрийн үйлчилгээний байгууллагууд ачааллаа дийлэхгүй байгаа тул зарим өргөдлийг бүртгэж амжаагүй, бодит ажилгүйдэл улам өндөр үзүүлэлттэй байж болзошгүй байгаа ажээ.

Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жеромм Пауэлл "Жилийн доод түвшинд байсан ажилгүйдэл эрчимтэй өсөх нь гарцаагүй. Хэдий тийм боловч ажилгүйдэл удаан хугацаанд өндөр түвшинд тогтохгүй" гэж мэдэгдлээ.

“Bloomberg”-ийн судалгаанд оролцсон эдийн засагчийн дүгнэлтээр АНУ-д ажилгүйдэл аль хэдийн 13 хувьд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл 1930 оны их хямралаас хойших дээд түвшиндээ хүрчээ.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ