Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 03 16:40

Азийн Хөгжлийн банкны тооцоогоор цар тахал дэлхийн эдийн засагт 4.1 их наяд ам.долларын хохирол учруулж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувийг арчиж мэдэхээр байгаа аж.

Хэдий тийм боловч богино хугацаанд хөл хориог цуцалж, хэвийн байдалдаа орж чадвал дотоодын нийт бүтээгдэхүүн 2.3 хувиар буурна гэж тооцоолжээ. Нийт хохирлын 22-36 хувь нь Азийн хөгжиж буй орнуудын нуруун дээр унахаар байна. Азийн Хөгжлийн банкны Ерөнхий эдийн засагч Савада "COVID-19 хэрхэн тархахыг хэн ч тааж чадахгүй. Хөл хорио тооцсоноос удаан үргэлжилж ч мэднэ" гэж тайландаа бичжээ.

Үнэхээр ч нөхцөл байдал өмнө таамагласнаас үлэмж дордчихоод байна. Одоогоос ганцхан сарын өмнө Азийн Хөгжлийн банкны цар тахлын хохирлыг 347 тэрбум ам.доллароор тооцоолж байсан юм. Шинэ таамгаас 10 дахин зөөлөн тусна гэх хүлээлттэй байв. Хэдий тийм боловч түүнээс хойш халдварын тохиолдол нэг сая давчхаад байна.

Шатахуун, түүхий эдийн үнэ унасныг үл харгалзан хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөнөөр, инфляц нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Одоогийн тооцоогоор 2021 онд эдийн засаг аажмаар сэргэх найдлагатай байна.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ