Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 02 09:00

БНСУ-ын экспорт гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар буурсан байна. Шинжээчид 1.6 хувиар өсөх болов уу гэж таамаглаж байсантай харьцуулахад тааруу үзүүлэлт болоод байна.

БНХАУ руу хийсэн экспорт жилийн дүнгээр буурсан бол АНУ болон Европын Холбооны орнууд руу гаргасан нь нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. Чипийн экспортын үнийн дүн 2.7 хувиар, газрын тосны бүтээгдэхүүнийх 5.9 хувиар тус тус буурсан бол компьютерын экспорт 82 хувиар нэмэгдсэн байна.

Харин импорт нь гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 0.3 хувиар буурчээ. Гадаад худалдааны тэнцэл нь таван тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Шинэ төрлийн “коронавирус”-ийн нөлөө гуравдугаар сарын гадаад худалдааны үзүүлэлтэд харьцангуй хязгаарлагдмал туссан гэж БНСУ-ын Засгийн газар үзэж байна.

 

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ