Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 01 16:06

COVID-19-тэй тэмцэх хүрээнд дэлхийн банкнаас Монгол Улс 26.9 сая ам.долларын санхүүжилт авахаар болсныг УИХ мэдээллээ. Эхний ээлжийн энэхүү санхүүжилтийг нэн шаардлагатай эм тариа, хамгаалах хэрэгсэл, сорилын тест зэргийг худалдан авахад зориулна. Төслийг хаврын чуулганы эхэнд яаралтай хэлэлцэж батална гэж УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михневтэй хийсэн уулзалтын үеэр мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ