Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 01 18:00

2020 он “Huawei Technologies” компанид хүндээр тусаж байна. Учир нь АНУ-ын хоригийн нөлөө нэмэгдэж, “COVID-19”-ийн цар тахал дэгдсэн нь тус компанийн бизнесийг хэдийн удаашруулаад эхэлжээ.

"Хэрвээ Вашингтон хоригоо чангатгаж, “Taiwan Semiconductor” компанийг “Huawei Technologies”-д чип нийлүүлэхийг нь хоригловол хүнд байдалд орно" гэж тус компанийн ТУЗ-ийн дарга Эрик Ху мэдэгдсэн байна.

Мөн "БНХАУ-ын Засгийн газар энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Цаашлаад олон улсын нийлүүлэлтийн гинжин хэлхээнд хүчтэй сөрөг нөлөө үзүүлнэ" гэж тус компани тооцоолжээ.

 

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ