Нийтэлсэн огноо: 2020 оны 03 сарын 31 10:20

БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбарын худалдан авагч менежерүүдийн индекс гуравдугаар сард 52 нэгжид хүрч эргэн өслөө.

Энэ нь шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт болж байна. Мөн хоёрдугаар сард огцом буурч, 35.7 нэгж болоод байсан энэ үзүүлэлт эргээд өсөлтийн бүсэд шилжлээ. БНХАУ-ын үйлчилгээний салбарын худалдан авагч менежерүүдийн индекс мөн түүнчлэн 52.3 нэгж болж огцом сэргэлээ. Хэдий тийм боловч эдийн засаг эргээд хэвийн горимдоо орсон эсэхийг энэхүү индекс илтгэхгүй гэж БНХАУ-ын Үндэсний статистикийн товчоо мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ