ТУЗ-ийн гишүүн

Л.Тэмүүжин нь Лондонгийн Их Сургуулийг Банк, санхүүгийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. 

2013 оноос хойш Монгол Улсын Хөгжлийн Банкны Эх үүсвэрийн хэлтэст шинжээч, ахлах шинжээч, Төслийн хөгжүүлэлтийн албаны дарга, Эх үүсвэрийн хэлтсийн дарга, 2021 оноос Хөрөнгө удирдлагын газрын захирлаар тус тус ажиллаж байна. 

Ажиллаж байх хугацаандаа 30 тэрбум иений Самурай бонд, 500 сая ам. долларын Сэргэн мандалтын бонд, Хятадын Хөгжлийн  Банкны 162 сая ам. долларын зээлийн хэлцэл зэрэг эх үүсвэр татах ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэсэн. Тэрбээр 2018 – 2020 оны хугацаанд Ди Би Эм Лизинг ХХК-ны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. 

Л.Тэмүүжин нь Монгол Улсын Хөгжлийн банкны 2016 оны Оны шилдэг ажилтан, 2018 онд Монголын Банкны Холбооноос олгодог Оны шилдэг банкир, 2019 онд Монгол Улсын Сангийн Сайдын Хүндэт өргөмжлөлөөр тус тус шагнуулж байсан.