Нийтэлсэн огноо: 2020 оны 03 сарын 31 10:00

ОХУ-ын Төв банк алт худалдан авалтаа дөрөвдүгээр сарын нэгнээс зогсооно гэж мэдэгдлээ. Тус улс алт худалдан авахад сүүлийн таван жилд 40 гаруй тэрбум ам.доллар зарцуулж энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж байгаа юм.

Харин энэ удаад ямар шалтгаанаар худалдан авалтаа зогсоож байгаагаа тайлбарлаагүй ч хангалттай хэмжээний алт нөөцөлсөн учир нэмэх шаардлагагүй болсон байх гэж шинжээчид тайлбарлаж байна. ОХУ-ын гадаад валютын нөөцийн 20 орчим хувийг алт эзэлж байгаа юм. Үүн дээр нэмээд алтны үнэ сүүлийн долоон жил орчмын дээд түвшинд байгаа учир ОХУ-ын дилерүүдийн зарах сонирхол илүү нэмэгдсэн байх магадлалтай гэж үзэж байна.

Цаашид ОХУ-ын Төв банк алт худалдан авалтаа эргэн идэвхжүүлэх эсэх нь санхүүгийн зах зээлийн нөхцөл байдлаас хамаарна гэж “Nordea Bank”-ийн шинжээч онцолжээ.

 

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ