Нийтэлсэн огноо: 2020 оны 03 сарын 30 11:00

Олон Улсын Валютын Сангийн Тэргүүн Кристалина Георгиева “2009 оноос илүү гүн хямрал эхэлснийг албан ёсоор зарлаж, хөгжиж буй орнуудын дотоод нөөц хүндрэлийг давахад хүрэлцэхгүй” гэдгийг хэллээ.

ОУВС-ийн Кристалина Георгиева
“Хөгжиж буй орнуудад нийт 2.5 их наяд долларын санхүүжилтийн хэрэгцээ бий. Багаар тооцоход энэ хэмжээний нөөц хэрэгтэй гэж тооцож байна. Энэ орнуудын дотоод нөөц, бололцоо хангалтгүй. Тиймээс манай гишүүд биднээс илүү ихийг шаардаж байна. Аль болох хурдан бас Дэлхийн банк тэргүүтэй олон улсын санхүүгийн институтүүдтэй хамтарсан дэмжлэг хүсэж байна. Бид ч энэ хүсэлттэй санал нэг байна” гэж мэдэгдлээ.

Олон Улсын Валютын Сан 2020 онд өсөлт огцом унана гэж тооцоолсон байна. Харин зөв арга хэмжээ авч чадвал 2021 оноос аажмаар сэргэнэ гэж тооцоолжээ. Хэдий тийм боловч үүний тулд Засгийн газруудыг хамтарсан арга хэмжээ зайлшгүй шаардлагатайг сануулсаар байна.

 

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ