Нийтэлсэн огноо: 2020 оны 03 сарын 27 14:30

2020 он тансаг хэрэглээний бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын хувьд хүнд жил байх болно гэж “LVMH”-ийн захирал асан анхаарууллаа. “COVID-19” олон улсад хурдацтай тархаж байгаа энэ үед тансаг зэрэглэлийн зах зээлийн гол худалдан авагчид болох БНХАУ-ын хэрэглэгчдийн идэвх саарсан байна.

Тиймээс энэ онд тус салбарын олон бизнес эрсдэлд орно гэж Хойд Америк дахь “LVMH” компанийн салбарын захирал асан Паулинь Браун хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр онцолжээ. Менежментийн зөвлөгөө өгдөг “Bain” компанийн мэдээлснээр 2019 онд олон улсын тансаг зэрэглэлийн зах зээлийн худалдан авагчдын 35 хувийг БНХАУ-ын иргэд бүрдүүлж, борлуулалтын өсөлтийн 90 хувьд нөлөөлж байсан байна.

“Gucci” брэндийн толгой компани “Kering” худалдан авагчдын идэвх, борлуулалт огцом буурсан талаар мэдээлсэн бол “Burberry” шинэ төрлийн “коронавирус”-ийн дэгдэлтээс үүсэж буй тодорхой бус нөхцөл байдалтай уялдуулан жилийн төлөвлөгөөгөө боловсруулжээ.

“Balenciaga”, “Saint Laurent” брэндүүд нь амны хаалт үйлдвэрлэлийн зах зээлд нэвтэрнэ “Kering” компани мэдэгдээд байгаа юм. Албаныхан зөвшөөрөл өгсөн даруй эмнэлгүүдэд зориулж амны хаалтууд үйлдвэрлэж эхлэх юм байна.

Харин “Prada” дөрөвдүгээр сарын зургааны өдөр гэхэд 110 мянган ширхэг амны хаалт үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ