Гүйцэтгэх захирал

“Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д. Мөнхбат нь 2006 онд Польш Улсын Варшавын Их сургуулийг бизнесийн удирлагын бакалавр, 2010 онд АНУ-ын Деполын Их сургүулийг санхүү  удирдлагын магистрын  зэрэг хамгаалж, бизнесийн удирдлага, санхүү хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.

Хөрөнгө оруулалтын чиглэлээр АНУ-ын JPMorgan Chase банкнаас ажлын гараагаа эхэлж, банк санхүүгийн салбарт Голомт капитал ХХК зохицуулалттай аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулж, үнэт цаасны зах зээл, хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд шинэлэг бүтээгдэхүүн нэвтрүүлсэн. Европын сэргээн босгол хөгжлийн банкны санхүүжилттэй Монцемент төслийн ТЭЗҮ боловсруулахаас эхлэн FIDIC-ийн стандартын дагуу олон улсын FEED, EPC, ТА гэрээг олон улсын компаниудтай байгуулж төслийг богино хугацаанд ашиглалтад оруулан хүлээлгэж өгсөн. Эрдэнэс Тавантолгой ХК, Улаанбаатар БҮК ХК зэрэг уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн компаниудад санхүүгийн зөвлөхөөр ажилласан ба Нест эдүкэйшн ХХК, Фанднэт ХХК зэрэг гарааны бизнест хөрөнгө оруулалт хийсэн туршлагатай. 

 “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн Хувьцаа эзэмшгчдийн хурлын  2021 оны 11-р сарын 17-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр тус компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд Үндэсний стратегийн хөрөнгө оруулалтын санг Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж, улс орны нийгэм, эдийн засагт ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх судалгааны ажлыг эхлүүлээд байна.