Компанийн Хүний нөөцийн бодлого нь хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээсэн чадварлаг баг бүрдүүлэх, засаглалыг сайжруулах, эрсдэлийг бууруулах зорилгод нийцэх ба дараах зарчмыг удирдлага болгон ажиллана:

  • компанийн зорилго, зорилтод чиглэсэн байх;
  • шударга, ил тод байх;
  • зөв үнэлэх, дүгнэх

Хүний нөөцийн нийгмийн баталгаа

Ажилтны нийгмийн баталгаа нь холбогдох хууль, журамд зааснаас гадна дараах байдлаар хангагдана:

  • өрсөлдөхүйц цалин, урамшуулал авах;
  • тэтгэмж, хөнгөлөлт авах эдлэх;
  • хоол, унааны мөнгө авах;
  • эмнэлэгийн ерөнхий шинжилгээ, оношилгоонд хамрагдах;
  • хөнгөлттэй нөхцөлтэй банкны орон сууцны болон цалингийн зээлд хамрагдах.

Компани хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангасан ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

Ажилтан бүр ахиж дэвших, сурч хөгжих соёлыг бүрдүүлсэн, ижил тэгш боломж эдэлнэ.

Ажилтан сонгон шалгаруулах зарчим

Компанийн удирдлага, ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, мэдлэг, дадлага туршлага, хариуцлагатай ажиллах чадвар нь хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх чухал хүчин зүйл болохыг харгалзан ажилтнуудад тавих шаардлагыг олон улсын жишигт нийцүүлэн тогтоож, сонгон шалгаруулалтыг дараах зарчмаар явуулна.

  • Ил тод, нээлттэй
  • Шударга өрсөлдөөнтэй
  • Бүх төрлийн эх үүсвэрээс
  • Өөрийгөө харуулах бодит боломж