Хөрөнгийн удирдлагын нэгжийн захирал

С.Ган-Эрдэнэ Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн сургуулийг 2009 онд эдийн засагч мэргэжлээр төгссөний дараа анхны ажлын гараагаа харилцаа холбооны тэргүүлэгч компани Мобиком корпорациас эхэлсэн. 2011 онд Монгол Улсын Хөгжлийн банк үүсгэн байгуулагдахад тэрээр анхны ажилтнуудын нэг болж банк санхүүгийн салбар дахь ажлын гараагаа эхлүүлсэн.

С.Ган-Эрдэнэ зах зээлийн судалгаа, санхүүгийн шинжилгээ, бизнес төлөвлөлт, хөрөнгийн удирдлага, эх үүсвэр татан төвлөрүүлэлт, хөрөнгө оруулалтын сан зэрэг олон чиглэлээр ажиллаж байсан арвин туршлагатай. Тухайлбал Монгол Улсын засгийн газар болон МУХБ-ны олон улсын зах зээлд гаргасан анхны бондууд дээр амжилттай ажиллаж байсан.

Тэрээр 2016-2018 оны хооронд Люксембургийн их сургуульд Хөрөнгийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.

Имэйл: s.ganerdene@dbm.mn

Vcard