Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм Аccет Менежемент ҮЦК” ХХК ОХУ-ын “Шууд хөрөнгө оруулалтын сан” (ШХОС)-тай Хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр байгууллаа.

dbmamc.mn

Уг Хамтын ажиллагааны хэлэлцээрийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Монгол улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр байгуулснаараа онцлогтой бөгөөд манай хоёр улсын эдийн засгийн харилцааг цаашид хөгжүүлэх томоохон алхам болж байна.

dbmamc.mn

Энэхүү Хамтын ажиллагааны хэлэлцээрийн үр дүнд талууд Орос-Монголын хамтарсан хөрөнгө оруулалтын санг байгуулж төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, ОХУ-аас манай улсад чиглэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Цаашид Талууд хоёр орны эдийн засгийн чадавх, бизнесийн уур амьсгалыг сайжруулахад хувь нэмэр оруулах төслүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах болно.

dbmamc.mn

ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан нь 2011 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн санаачлагаар байгуулагдсан ба дангаараа 40 орчим тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг ОХУ-ын эдийн засагт татан төвлөрүүлж, энэ оны байдлаар нийт 1.5 их наяд рублийн хөрөнгө оруулалтын багцыг удирдаж буй томоохон хөрөнгө оруулалтын сан юм.