Гүйцэтгэх захирал

Д.Болормаа нь Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг үйлдвэрлэлийн удирдлага, эдийн засагч мэргэжлээр төгсөж, 1995 онд бизнесийн удирдлагын магистрын  зэрэг хамгаалж, бизнесийн удирдлага, эдийн засаг, төслийн удирдлага, татварын шинэчлэл, хөрөнгө оруулалт, санхүүгийн удирдлагын чиглэлээр АНУ, БНТУ, Сингапур, Япон, ХБНГУ-д мэргэжил дээшлүүлсэн.

Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимд багш, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн боловсрол, сургалтын газарт Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлагын газрын дарга, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, Гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлаар батлуулах, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санг байгуулах, сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх хүрээнд төсвөөс болон олон улсын байгууллагын зээл, буцалтгүй тусламж авах асуудлыг шийдвэрлүүлэх зэргээр мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог бэхжүүлэх,  төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд төрийн өмчийн төлөөлөл, удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг амжилттай удирдан зохион байгуулж ажилласан туршлагатай.

 “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 21/19 дүгээр тогтоолоор тус компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд Үндэсний стратегийн хөрөнгө оруулалтын санд хөрөнгө татан төвлөрүүлж, улс орны нийгэм, эдийн засагт ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх судалгааны ажлыг эхлүүлснээс гадна Ногоон хөгжлийн санг үүсгэн байгуулах ажлыг гардан зохион байгуулж, Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлээд байна.

Зохиол бүтээлүүд:

  • Бизнесийн удирдлагын үндэс, 1992он
  • Менежментийн үндэс, 2000 он
  • Байгууллагын зохион байгуулалтын зан төлөв, 1996 он
  • Хүний нөөцийн удирдлага, 2002 он
  • Төслийн удирдлага, 2000 он
  • Иргэдэд зах зээлийн эдийн засаг, бизнесийн мэдлэг, мэдээлэл олгох “Монгол Улсаа хөгжүүлье”, “Амжилтын үндэс” телевизийн цуврал нэвтрүүлэгийн Зочин хөтлөгч

Имэйл: d.bolormaa@dbm.mn