Эрсдэлийн удирдлагын нэгжийн захирал

С.Энхтуул нь 1997 онд “Шихихутуг” Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсч, 1997-2007 онд Төрийн өмчийн хорооны Хууль, эрх зүйн хэлтэст мэргэжилтэн, Хэлтсийн дарга, 2008 онд Монгол улсын Үндсэн хуулийн цэцэд хуралдааны нарийн бичгийн дарга, 2009-2013 онд Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга, газрын дарга, 2018 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын даргаар тус тус ажиллаж төрийн захиргааны албаны болон төрийн өмчит компанийн үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх чиглэлээр дадлага туршлага хуримтлуулсан. 2014-2018 онд иргэн, бизнесийн эрх зүйн чиглэлээр хууль зүйн зөвлөх үйлчилгээ, өмгөөллийн “Сивко консалтинг” ХХН-ийг үүсгэн байгуулж, гол төлөв компанийн нэгдэл ба худалдан авалт (M&A) болон компанийн эрх зүй, маргаан шийдвэрлэх зэрэг чиглэлээр ажиллаж байсан. Мөн хүнд болон хөнгөн үйлдвэрлэл, хөдөө, аж ахуйн салбарт төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийн төсөл, Хот суурины ногоон байгууламжийн тухай хууль, Авто зогсоолын тухай хууль, Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, холбогдох судалгааны ажлуудыг багийн гишүүдийн хамт хийж гүйцэтгэсэн.

С.Энхтуул нь төрийн болон орон нутгийн өмчийн харилцаа болон дэд бүтцийн салбарын хууль, эрх зүйн акт тэр дундаа хуулийн төсөл, УИХ, Засгийн газрын тогтоолын төсөл болон шаардлагатай бусад гэрээ, хэлэлцээр зэрэг эрх зүйн баримт бичиг (дүрэм, журам)-ийн төсөл боловсруулах хууль зүйн техникийн ажлыг гүйцэтгэхээс гадна захиргаа, иргэний хэргийн шүүхийн болон Арбитрын маргаан шийдвэрлэх ажиллагаанд  Монгол Улсын Засгийн газар, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Төрийн өмчийн хороог төлөөлөн оролцож шүүхээр хэрэг маргаан хянан шийдвэрлүүлэх ажиллагааны туршлагыг хуримтлуулсан.

Имэйл: enkhtuul@dbmamc.mn