Нийтэлсэн огноо: 2020 оны 05 сарын 19 11:00

ХБНГУ, БНФУ-ын Засгийн газар Европыг хөл хорионы их хямралаас аврахын тулд 500 тэрбум еврогийн төсвийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ.

Европын Холбооны төсөвт олгодог санхүүжилтийн хэмжээнээс хамаарч энэ хөрөнгийг бусад гишүүн орнуудад зээлээр олгоно. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель "Бид Европын түүхэн дэх хамгийн том сорилтыг давахын төлөө хүчээ нэгтгэх хэрэгтэй" гэж байсан юм. Ийнхүү хямралын ачааллыг Европын Холбооны хамгийн чадалтай хоёр орон үүрэлцэхээ мэдэгдсэнээр цар тахлын улмаас хүнд хохирол амссан Итали, Испанийн бонд сэргэж байна. Хэдий тийм боловч Европын Холбооны 27 гишүүн орон ээлжит төсвийн багц арга хэмжээг баталж чадалгүй, санал зөрөлдсөн хэвээр байгаа юм.

Эх сурвалж: bloombergtv.mn 

 

Мэдээ