Нийтэлсэн огноо: 2020 оны 05 сарын 19 10:40

“COVID-19”-ийн эсрэг вакцины туршилтад ахиц гарсан гэх мэдээллийн дараа аюулгүй хөрөнгийн хэрэгсэл алтны фьючерс үнэ дөрвөн долоо хоногийн дээд түвшнээсээ буурлаа.

Даваа гарагийн хаалтын арилжаагаар унц алтны фьючерс үнэ 1.2 хувиар буурч, 1734 ам.доллар боллоо. "Вакцин нь тулгараад буй эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх хамгийн том хүчин зүйл мөн ч энэ нь Төв банкнуудыг эдийн засгаа дэмжих зөөлөн бодлого хэрэгжүүлэх шаардлагыг бууруулна" гэж “TD Securities” онцолжээ. Нөгөөтэйгөөр АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан, АНУ-ын бодлогын хүү хасах түвшинд хүрэх хүлээлтээс үүдэн алтны үнэ эрс өсөөд байсан юм.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ