Нийтэлсэн огноо: 2020 оны 05 сарын 05 16:30

АНУ, БНХАУ-ын хооронд маргаан үүсэж, улс орнуудын хөл хорионы арга хэмжээгээ зөөллөж эхэлсэнтэй зэрэгцээд унц алтны спот үнэ хоёр дахь хоногтоо 1700 ам.доллар орчимд арилжиж байна.

Мөн АНУ-ын Сангийн сайд эдийн засгаа дэмжихээр зургаадугаар сар дуустал гурван их наяд ам.долларын зээл олгохоо мэдэгджээ. Хэдий тийм боловч “Goldman Sachs” болон “Morgan Stanley” дэлхийн эдийн засаг эргэн сэргэж эхэлсэн гэж мэдээлээд байна. Цаашид алтны эрэлт буурах төлөвтэй байгааг “Argonaut Securities” онцоллоо. Түүнчлэн жижиглэнгийн худалдаачид санхүүгийн хүндрэлээс гарах үүднээс алтаа зарж эхлэх тул эрэлт тийм ч хурдан сэргэхгүй гэж үзэж байгаа юм байна.

БНХАУ-ын дараа орох дэлхийн хамгийн том алт худалдан авагч Энэтхэг улсын импорт дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 99.5 хувиар буурсан байна. Тус улс өнгөрсөн дөрөвдүгээр сард 60 кг алт импортолсон нь сарын үзүүлэлтээр 2010 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болохыг “Metals Focus”-ийн судалгаа харуулжээ.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ