Нийтэлсэн огноо: 2020 оны 05 сарын 05 16:00

Австралийн Ньюкаслын эрчим хүчний нүүрсний долоодугаар сарын фьючерс үнэ 1.7 хувиар буурч, тонн тутамдаа 52.1 ам.доллар болоод байна.

Харин Сингапурын биржид коксжих нүүрсний тавдугаар сарын фьючерс үнэ 0.4 хувиар өсөж, тонн тутамдаа 108.4 ам.доллар болжээ. Ийнхүү гурав дахь өдрөө дараалан өслөө. Харин БНХАУ-ын арилжаанууд энэ мягмар гараг дуустал хаалттай байна.

Сүүлийн үед БНХАУ-ын зах зээлд дотоодынх нь эрчим хүчний нүүрсний үнэ импортын нүүрсний үнийн өрсөлдөөн болон хэт нийлүүлэлтээс үүдэж унаад байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Чинхуандаогийн боомтод 5500 ккал илчлэгтэй нүүрсний үнэ тонн тутамдаа 460-460 орчим юань болж буурсан байна. Өөрөөр хэлбэл БНХАУ-ын эрх баригчдын хэвийн гэсэн ойлголт буюу 500-570 орчим юанийн ханшийн хязгаараас буурсан гэсэн үг ажээ.

Ийм үед БНХАУ-ын Засгийн газар дотоодын олборлогчдынхоо ашгийг нэмэгдүүлэхийн тулд импортын хэмжээгээ хязгаарлах бодлого баримталж байгаа нь металлургийн нүүрсний импортод нөлөөлж байна гэж “S&P Global Platts” таамаглажээ.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ