Нийтэлсэн огноо: 2020 оны 05 сарын 05 15:30

Хэдийгээр цар тахлын тархалт буурч байгаа ч АНУ, БНХАУ хоорондын харилцаа тааруу байгаатай зэрэгцээд зэсийн үнэ тогтворгүй байна.

"Шинэ төрлийн “коронавирус” БНХАУ-аас гаралтай болохыг батлах нэгтгэсэн тайлан гаргана" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн юм. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл хоёр орны харилцаа дээрдэхгүй гэх дохиог зах зээлд өгөөд байна.

Даваа гарагийн хаалтын ханшаар Лондоны Металлын биржид нэг тонн зэсийн ханш 5123 ам.доллар болж, 0.25 хувиар өссөн байна. Арилжааны явцад үнийн хөдөлгөөн -1 хувиас 0.5 хувийн хооронд байжээ.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ