Нийтэлсэн огноо: 2020 оны 05 сарын 05 09:20

“Goldman Sachs”, “Morgan Stanley”-ийн эдийн засагчид дэлхийн эдийн засаг ёроол цэгээсээ эргэн сэргэж байгааг илтгэх баримт байна гэж дүгнэжээ.

“Goldman Sachs”-ийн Ерөнхий эдийн засагч Жан Хациус "Эдийн засаг доод цэгтээ хүрсэн. Улс, орнууд болгоомжтойгоор эдийн засгаа дахин нээснээр хөл хорио, нийгмийн алслал буурч байна" гэж тайландаа дурджээ.

“Goldman Sachs”-ийн тооцоогоор хөгжингүй орнуудын эдийн засаг энэ улиралд 32 хувиар агшаад ирэх улиралд 16 хувиар, дараагийн улиралд нь 13 хувиар өснө гэж тооцоолсон байна.

“Morgan Stanley” ч бас ням гарагт ижил утгатай тайлан танилцуулсан юм. Хэрэглэгчийн хүлээлт сайжирч, өрхийн хэрэглээ сэргэх шинжтэй гэж дүгнэжээ. Тодруулбал: БНХАУ-ын эдийн засаг хоёрдугаар сард ёроолын цэгтээ хүрээд эргэн сэргэж байгаа юм.

Харин Европ болон АНУ-ын эдийн засаг дөрөвдүгээр сард ёроолдоо хүрч эргээд сэргэж эхэлсэн гэж тооцоолжээ. Хэдий тийм боловч гол эрсдэл нь Засгийн газрууд хориг арга хэмжээгээ зөөллөхтэй зэрэгцээд цар тахлын хоёр дахь давлагаа эхлэх нь гол эрсдэл гэдгийг санал нэгтэй анхааруулж байна.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ