Нийтэлсэн огноо: 2020 оны 05 сарын 04 17:48

“Эрдэнэс тавантолгой” ХК энэ он гарснаас хойш 2.5 сая тонн нүүрс олборлож, 962.4 мянган тонн нүүрс экспортолсон талаар мэдээллээ. Тус компани V сарын 1-нээс хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэнд ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. Гэхдээ иргэдийн ногдол ашгийг шилжүүлэх данстай холбоотой асуудлуудыг хянаж цэгцлэх шаардлагатай байгаа. "Энэ ажил бараг дууссан ч давхардал үүсгэхгүйн тулд холбогдох газруудтай хамтран ажиллаж, мэдээлэл солилцож байгаа" гэж компани мэдээллээ. Өнөөдрийн байдлаар 1.6 сая иргэн хувьцааны дансаа нээлгээд байгаа юм байна.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ