Нийтэлсэн огноо: 2020 оны 05 сарын 04 15:34

АНУ-д COVID-19-ийн шинэ тохиолдлуудын тоо цөөрч, энэ 7 хоногт танилцуулах Төв банкуудын бодлогын хүүгийн шийдвэр зах зээлд хүлээлт үүсгэсэнтэй зэрэгцээд алтны үнэ тогтворжиж эхэллээ.

dbmamc.mn

Энэ 7 хоногт багадаа 11 Төв банк бодлогын хүүгээ танилцуулах товтой байгаа юм. Даваа гарагийн арилжааны эхээр алтны спот үнэ сингапурт 0.2 хувиар буурч унц тутамд 1,697 ам.доллар болоод байна. Алтны үнэ өнгөрсөн сард дунджаар 7 орчим хувь өссөн. Энэхүү үнийн өсөлтийг дагаад “Newmont”, “Barrick Gold” зэрэг алтны томоохон компаниудын I улирлын орлого хоёр оронтой тоогоор нэмэгдсэн байх төлөвтэй байгаа юм.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ