Нийтэлсэн огноо: 2020 оны 05 сарын 04 14:40

Нүүрс олборлолтоор дэлхийд тэргүүлдэг “Coal India” компанийн нүүрсний нийлүүлэлт өнгөрсөн дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 25.5 хувиар буурлаа. Тоон дүнгээр илэрхийлбэл 39 сая тонноор буурсан байна.

Энэтхэгт шинэ төрлийн “коронувирус”-ийн улмаас улс даяар хөл хорио тогтоогоод сар гаруйн хугацаа өнгөрч байгаа юм. Үүний улмаас эдийн засгийн үйл ажиллагаа хумигдсан нь нүүрсний эрэлтэд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байна.

Энэтхэг гэлтгүй дэлхий нийтийн хэмжээнд нүүрсний эрэлт жилийн дүнгээр Дэлхийн II дайнаас хойш байгаагүй их дүнгээр буурах төлөвтэй байгааг шинжээчид анхааруулж байгаа юм. Учир нь нүүрсний цахилгаан станцууд ашиггүй ажиллах болж, энэ түлшнээс үүдэлтэй бохирдлын асуудал улс орнуудад илүү чухлаар яригдах болоод байна.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ