Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 29 09:20

BRICS-ийн Шинэ хөгжлийн банк гишүүн орнууддаа 15 тэрбум ам.доллар хүртэлх зээл олгохоор болсныг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров зарлалаа.

Түүнчлэн энэхүү мэдэгдлийг хийхээс өмнөхөн болсон Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа "Улс орнууд хилээ хааж хэт хязгаарлалтын бодлого баримталж байгаа нь нийгэм, эдийн засгийн ихээхэн хохирол учруулж байна. Тиймээс энэ арга хэмжээнүүдийг зогсоож илүү нээлттэйгээр хамтран ажиллах хэрэгтэй" гэж онцлон тэмдэглэжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров
“Шинэ хөгжлийн банкны үйл ажиллагаа идэвхтэй үргэлжилж байна. Энэ хүрээнд эдийн засгийн сэргэлтийг дэмжих зээлийн шугам нээх шийдвэрийн хэрэгжилтийг нэн тэргүүнд тавьж байна. Энэхүү зорилгыг биелүүлэхэд 15 тэрбум ам.доллар хүртэл хөрөнгө хуваарилна. Манай гишүүн орнуудыг эдийн засгийн хямралаас гаргахад томоохон дэмжлэг болж, эдийн засгийн хэвийн ажиллагааг сэргээнэ гэдэгт итгэж байна” гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: bloombergtv.mn 

Мэдээ