Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 28 11:00

“BHP” энэ онд БНХАУ-ын ган үйлдвэрлэл бага зэрэг өснө гэж тооцоолжээ. Хэдий тийм боловч үүний тулд цар тахлын хоёр дахь давлагаанаас амжилттай сэргийлэх ёстой гэж үзэж байна.

БНХАУ-д үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаа сэргэж байгаа аж. “BHP”-ийн тооцоолсноор БНХАУ-д коксжих нүүрс түлхүү ашигладаг ган хайлуулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа дөрөвдүгээр сард сэргэж ашиглалт 79 хувьд хүрсэн байна. Түүнчлэн оны эхний саруудад үйлдвэрлэл саатсан тул дөрөвдүгээр сард барилгын ган хийц үйлдвэрлэл өмнөх жилүүдийн дунджаас бага зэрэг нэмэгджээ.

Үүнээс өмнө “Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак "БНХАУ-ын үйлдвэрлэл сэргэж, түүхий эдийн худалдан авалт эрчимтэй өсөж байна" гэж байсан юм.

Гол хүндрэл нь үйлдвэрлэл сэргэсэн ч хөл хорионы улмаас олон улсад эрэлт буурсан нь үйлдвэрлэгчдийн ашиг буурахад хүргээд байна. Гуравдугаар сард БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын ашиг жилийн өмнөхөөс бараг 35 хувиар буурчээ.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ