Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 28 09:40

Холбооны Нөөцийн банк хямралын үеэр муж, орон нутгийн захиргаанд зээл олгох сангийн хөрөнгийг 500 тэрбум ам.доллар хүртэл нэмлээ.

Ингэснээр цар тахлын улмаас тэтгэмж, эрүүл мэндийн үйлчилгээний зардал нэмэгдэж, санхүүгийн хүндрэлд орсон мужийн захиргаанд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж нээгдэж байна. Түүнчлэн богино хугацаат зээлийн хөтөлбөрт хамрагдахын тулд хүн амын тоо хамгийн багадаа хоёр сая байх ёстой гэх шаардлагыг нэг сая болгож хөнгөлжээ. Энэ нь Холбооны Нөөцийн банк хямралын давахын тулд хэрэгжүүлэх есөн хөтөлбөр зарласны нэг юм.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ